“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой юм.


