Энэ сарын 25-нд Монгол-Хятадын авто замын боомтууд амарна

​Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа.

Монгол, Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаах аж. Учир нь БНХАУ-ын намрын дунд сарын баяр нь тус өдөр тохиох аж. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.