Флай Фишингийн УАШТ-2018 уралдааныг Хэнтий аймгийн Дадал суманд амжилттай зохион байгууллаа.
“Флай фишингийн УАШТ-2018” Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Балжийн голын хөвөөнөө 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өрсөлдөөн ихтэй сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний газраа 2-3 өдөрт багтааж сонгоод, тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийх газрыг тамирчиддаа гаргаж, хоорондоо зааж сургаж, мэдэхгүй нэгэндээ зөвлөж бэлтгэлээ хангаж байлаа. Тэмцээний өмнөх өдөр орой тамирчид нэг баазад буудлаад бэлтгэлээ хамтдаа хийж “Бөхөн” ложийн тав тухтай орчинд бүгд цугласан нэгэн зорилготой гэдгээ харуулсан бас нэг тод жишээ байв.
Нийт тэмцээнд оролцсон клубийн гишүүд, хувь хүмүүстээ талархаж байна. Бид энэ байдлаар орон нутагтаа тэмцээнээ хийж, орон нутгийн флайчдыг нэмэгдүүлж, үүнд тулгуурласан байгаль хамгаалах, загасаа өсөн нэмэгдүүлэх үйл ажиллагааг хийсээр байх болноо.
Тэмцээний техникийн зөвлөгөөнөөр нийт тамирчид хоёр үеийн сугалаагаа сугалсан бөгөөд энэ үед “Дэлхийн байгаль хамгаалах санг”-ийн хамт олон https://ezagas.mn/ Хэнтий аймгийн Онон, Балж голын загас агнуурын бүс нутагт ахуйн зориулалтаар агнах, барих загасны зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг танилцуулсан ач холбогдол бүхий үйл ажиллагаа явагдсан.
Бид байгалийн загасаа хамгаалснаар онгон дагшин байгаль, байгалийн ан амьтадаа хойч үедээ энэ хэвээр нь үлдээх учиртай.
ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. "Флай Шоп Монголиа" дэлгүүр;
2. "Биг-Фиш 24" загасчлалын дэлгүүр.
ХАМТРАН АЖИЛЛАСАН ТА БҮХЭНДЭЭ ГҮНЭЭ ТАЛАРХАЛ ИДЭВХИЙЛЬЕ:
1. Хэнтий аймгийн Дадал сумын засаг даргын тамгын газар;
2. “Онон” загасчлалын клуб НҮТББ;
3. “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн Зүүн бүс;
4. “Цэнгэг” спорт загасчлалын клуб НҮТББ;
5. Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа.
Тэмцээнд олон флайчин томхон загаснуудад таслуулах, өөрийн сонгосон талбайн загастай газраа тэмцээн дуусахаас өмнөхөн мэдэх, 2 цаг 30 минутад тасралтгүй хурдтай гүйх зэрэг олон өрсөлдөөнүүд харагдаж байлаа.
Тэмцээний өглөө нартай, салхигүй сайхан байсан хэдий ч өдөр ширүүхэн бороо орсон цаг агаарын нилээн сорилттой тэмцээн болж өндөрлөлөө.
“ФФУАШТ-2018” хамгийн сонирхолтой хэсэг бол 1, 2-р байрын эзэд хоёр үеийн нийлбэр дүн хоёулаа 5 оноотой байж тэнцсэн ба дүрмийн дагуу 2 үеийн турш барьсан загасны уртаар хэмжиж аваргаа тодруулсан юм.
Мөн 1-р үе дээр 1, 2, 3-аар гарсан тамирчдын байр 2-р үе дээр бүгд дэнслэн өөрчлөгдсөн өрсөлдөөн ихтэйг харуулсан сонирхолтой тэмцээн боллоо. Нийт хурд хүч, флай-н эрдэм мэдлэгээрээ өрсөлдсөн флайчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.
Тэмцээний аваргууд:
????АЛТАН МЕДАЛЬ: Б.Ганбаатар /“Фишинг бродерс” клуб, Про-40 багийн тамирчин/.
????МӨНГӨН МЕДАЛЬ: С.Тамир /Спортын мастер, “Чоно” клубийн тамирчин/.
????ХҮРЭЛ МЕДАЛЬ: Н.ЧИНБАТ /“Номадс” клубийн тамирчин/.
????ТУСГАЙ БАЙР: Н.ЧИНБАТ /“Номадс” клубийн тамирчин, загасны хэмжээ 48см зэвэг загас/.
Тэмцээнд орон нутгийн тамирчид маань мөн адил хүч сорин өрсөлдсөн бөгөөд Дадал сумаас оролцсон О.Дашдаваа хоёр үеийн нийлбэр дүнгээр 4 дүгээр байрыг эзэлсэн, О.Дашдаваа дүүдээ спортын өндөр амжилтыг хүсье.
Тэмцээн зохион байгуулах комисс 2018 он.
МОНГОЛЫН ЗАГАСЧЛАХ СПОРТЫН ХОЛБООДЫН НЭГДЭЛ
BOLLOO.MN