ЦАГДААГИЙН ДАРГА НАР 20-30 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

 

Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дарга нарыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан.

Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.


Түүнтэй хамт тус хэлтсийн дарга хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж эхэлсэн байна.
 
Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж.
 
Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.