Google компани Nexus болон Pixel загваруудад програм хангамжийн шинэчлэлт хийнэ.

Гүүгле компани нь энэ сард Nexus ба Pixel загварын утаснуудынхаа Android системд нууцлалын шинэчлэлт хийхээ мэдэгдлээ. Тус компани нь хэвийн Image файлыг болон бүтэн OTA файлуудыг аль хэдийнэ татаж авахаар бэлдэж интернэтэд байрлуулжээ. 

2 шатлалаар программын хангамжийн шинэчлэлт хийх бөгөөд 2018 оны 01 сарын 01-д эхний 20 алдааг засварлаж, 01 сарын 05-д нэмж 18-г засахаар төлөвлөжээ.

Энэхүү шинэчлэлтийг хийхгүй бол тухайн загваруудын гар утасны нууцлалын түвшин муу байх нь. Хамгийн аюултай нь п/х-н эх кодонд өгөгдөл дамжуулах бүтцэд алдаатай кодчилол байгаагаас халдлагад өртөж болзошгүй юм байна. Эдгээр эрсдэлтэй асуудлууд одоогоор хэн нэгэнд тулгарсан явдал гараагүй юм байна.

 

 Хэрэв та Nexus эсвэл Pixel загварын утас эзэмшдэг бол 2 түвшинд 40 гаруй  засварууд хийгдэнэ. Та ном журмынх нь дагуу командыг гүйцэтгэвэл өөрийн өгөгдлийг устгахгүйгээр програм хангамжаа шинэчилж чадна. Програм хангамжийн шинэчлэлтийг хийж дуусахад их удахгүй, удаандаа л хэдхэн цаг хүлээхэд л хангалттай.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.