Аялагч Б.Ижилмөрөнгийн Саха-Якутск аялсан тэмдэглэл 2-р хэсэг

Хоёрдугаар хэсэг
Хэрэв тэмдэглэл таалагдвал share гэдгээ нэг дарчихаарай. Энэ сайхан орны тухай мэдээллийг бусдадаа түгээцгээе.

   

 

Якутад байхдаа загасыг түүхийгээр нь ч нэг, болгож ч нэг идсээн идсэн. Би уг нь бол загасанд нугасгүй л дээ. Гэхдээ хамт явсан хоёрынхоо хажууд бол юу ч биш юм билээ. 
За тэгээд эхний дөрөв хоног төлөвлөгөө гаргаад сити тур хийгээд л сүрхий байсан. Харин 5 дахь өдрөөс нэг мэдсэн наймаанд хорхойсчихсон үдийн цайгаа ч ууж амжилгүй дэлгүүр хоршоо эргүүлж манаргав. Нөгөө концерт үзэх, кино үзэх, сургууль энэ тэрээр зочлох “будаа” 

 

 
 

Энд нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч чадахгүй нь ээ. Энэ нутагт болж өнгөрсөн, хүн төрөлхтний түүхэн дэх хар, хамгийн харгис, хамгийн гунигт түүхүүдийн нэг. Улс төрийн цөллөг буюу гулаг. Үндэсний туухийн музейд нь энэхүү түүхийг өгүүлсэн жижигхэн булан л байна билээ. Түүхийн энэ хуудсыг эргэн эргэн сөхөх, байн байн сануулаад байх сонирхол төр засаг хийгээд ард түмний аль алинд нь бага байдаг байх дөө. Өнгөрсөн зун энэ тухай нэг ном уншсан юм. Тиймээс тэрхүү гунигт түүхийн тухай цухасхан боловч өгүүлье гэж бодож байна. Гэхдээ дараа тусад нь. Гунигт түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцангаа өөрт буй бүхэндээ сэтгэл хангалуун байж, байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдрэх тийм нэгэн мэдрэмжийг авах болно оо, түүнийг уншаад. 
 


Якутын арьс, үслэг эдлэл маш сайн, хийц загвар ч гоё юм, эдэлгээ сайтай, янзтай. Үүнийгээ дагаад үнэтэй ч юм байна. Нөгөө годон гутлын чинь “ориг”-ийг үзлээ дээ, шал өөр юм өө. Манайхны өмсөөд байдаг нь Улаан-Үүдээс ирдэг юм байна. Сүүлхэндээ учир мэдэх хүний амнаас “Наадах чинь урд овоолоостой байна” гэж хүртэл сонссон. Уг нь эхэндээ танин мэдэхүйн, судалгааны зорилготой аялал байсан. Сүүлдээ арилжаа наймааны шинжтэй болж хувирсаан, цаг үеэ дагаад. Эдийн засаг масаг хямраад байгааг ч хэлэх үү smiley
За одоо тэгэхээр наймаа ярина аа. Якутаас годон гутал, булга болон бусад арьсан шуба, чонын арьсан дах /энэ надад маш их таалагдсан/, янз бүрийн арьсаар хийсэн хийц, загвар сайтай малгай, өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй якут хутга, аман төмөр хуур. Монгол айлд морин хуур байж, жавар үргээнэ хэмээн бэлгэддэгтэй эдний аман хуур яг адилхан. Бас л адилхан жавар үргээнэ л гэсэн. Энэ айхтар хүйтэн орны хүмүүс жавар үргээнэ л гээд байгаа. Аялгуунд нь агаарын хэм мэм өөрчлөг… 


 

Эцэст нь мэдээж алт, үнэт эдлэл
 

Үнэт чулуун бөмбөрцөг дээр алтан утсаар хил хязгаарыг тэмдэглэсэн байдал

Үнэт эдлэлийг бэлгэнд авах, эсвэл үе дамжин өвлөж авах маш сайн байдаг гэсэн. Тэгэхээр одоогоор хараахан үе дамжуулан өвлөж авсан “юмгүй” байгаа хүүхнүүд нөхрөө ийш нь явуулаад бэлгэнд авчихмаар юм уу?  За тэгтэл цаадуул чинь машин техник мэддэг шигээ нарийн ширийнийг нь бас ухаж, мэдэхгүй ээ. Яг над шиг өдрийн хэд утасдана аа аягүй бол. Тэгж тэгж авчирсан загвар нь бас болохгүй байна л гэсэн. Зураг явуулсан, би будилсан. Нэг иймэрхүү. Хамгийн найдвартай нь эмэгтэйчүүд маань өөрсдөө яваад л авчих, энэ нь баараггүй. Харин цаадахынхаа карт мартыг л аваад явчихгүй юү. Тэгээд л би сонгосон, гэхдээ нөхөр бэлэглэсэн. Гүйцээ wink
Эрдэнэс гэснээс нөгөө “Авьяаслаг монголчууд”-ын хөтлөгч юбкатай Анхаагийн энгэр дээр дориухан томхон, ногоон өнгөтэй эд айхтар гялалзаад байсан уу, үгүй юү? Сүүлийн үед эрдэнэсийн мэдлэг зузаараад энд тэнд гялалзаж, гялтганасан зүйл рүү нүд сортос хийгээд байдаг болсон байна. Ха ха. 

 

 

Алмазны уурхай

 


 

Талын Монгол шиг машинаар чавхдаад байдаггүй, хөвч тайгын Якут чинь аймаг, сум хоорондоо онгоцоор л сүнгэнүүлээд байдаг юм байна. Агаарын тээвэр үнэхээр сайн хөгжиж. 
Аж ахуйдаа нүүрс ер хэрэглэхгүй юм, хаа газар нь. ТЭЦ 3, 4 сураг гараад хэдэн жил болж байгаа ТЭЦ 5 энэ тэр байхгүй. Гэр хороолол байхгүй, байлаа ч газаа хэрэглэнэ. Тийм болохоор хотын агаар сайхан цэвэрхэн, тэгээд ч баруун хойноо мөсөн бүрхүүлтэй тул салхи нь шороогүй, машин нь бүгд газ. Тув тунгалаг л хот байна. Цас нь хүртэл цав цагаахнаараа байдаг гэсэн. 
Агаар нь тунгалаг, хүнс нь эрүүл, хэрэглээ нь чанартай болохоор сэтгэл хангалуун аж төрцгөөнө. Хүн амынхаа хөгжилд төр засгаас нь их анхаардаг бололтой. Манай 500 мянга гэдэг шиг тэтгэмж байдаг юм байна. Анхны хүүхэд төрөхөд 15 сая орчим төгрөг өгдөг гэнэ. 2 дахь, 3 дахь хүүхэд мөн л урамшуулалтай. Хэд дэх дээр нь бил ээ дээ, орон сууц өгдөг гэж сонссон. 2 дах бил үү, 3 дахь нь. Тэнд очоод л хүүхэд гаргаад л, хааяа нэг анд явчихаад л, оройдоо түүхий эсвэл шарсан загас идчихээд л, гол нь нөгөө бас нэг ориг “юмаар” нь даруулга хийчихээд л кэвтэж байвал тээ smiley

Зуны цагт нь нутагтаа нэг очиж ирчихээд л wink

Нарны баярын зураг


За тэгээд миний энэ бичсэн зүйл бол үзэж харсны минь өчүүхэн хэсэг төдий л. Эрхэм аялагч нар минь мянга сонсохоор нэг яа гэдэг билээ? Хэрэв та бүхэн онгоцоор ухасхийгээд ирье гэвэл би сайхан газарчлаад өгнө шүү дээ. Ерөнхийдөө онгоцны тийз, байр, хоол гээд 8 хоногийн зардал 2 сая орчим төгрөг болно гэж тооцоорой. 
Загасны, ангийн, авто мото аялал гэх мэт төрөлжсөн аяллуудын талаар хүмүүстэй уулзаж тодорхой мэдээлэл цуглуулсан байгаа. Сонирхсон нь холбогдож лавлаарай. 
Харин ирэх 3-р сард эрчүүдэд зориулсан авто аялал хийнэ ээ. Биднийг хүлээж байгаа.

Б.Ижилмөрөн
“Nissan 4×4 Mongolia” клуб
2016.12.01

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2018-03-20 19:51

    OK

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.