Ховдоос Такашикены чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ

Монгол  Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Иймээс Ховд аймгийн Булган сумаас Ярантын боомтоор Такашикен тосгон хүртэл улс хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 04-нөөс, Хятадын талын тээвэрлэгч компани энэ сарын 18-ны өдрөөс тус тус эхлүүлжээ.

Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд  бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Авто тээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлээд байна.

Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа-Баасан гарагт 00.09-18.00 цаг хүртэл  Монголын талаас 57,45 хүний суудалтай 2 том оврын автобусаар, Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын 4 автобусаар гүйцэтгэж  байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.