ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яаралтай эмчлүүлэхээр Солонгос улсыг зорьжээ

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон бөгөөд үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна.

Саяхан “Сант Марал” төвөөс танилцуулсан судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. 

Тэгвэл ажил алба, хөдөлмөр зүтгэлээрээ үнэлэгдээд нэр хүндтэй байгаа төрийн түшээгийн маань  бие нь гэнэт чилээрхэж  хордлогод орсны улмаас эмчилгээ хийлгэхээр яаралтай Өмнөд Солонгос улсыг зорьсон сурагтай. Ордоны доторхи дам яриагаар хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

Юутай ч удахгүй бүх зүйл тодорхой болох байхаа…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.