МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИЙ 2018 ОНЫ ЭХНИЙ ТОГЛОЛТ МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ТОГЛОЛТООР ЭХЛЭНЭ

 

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна. Монгол хөгжмийн зохиолчдын нэн шинэ бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ Р.Ганбат залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын нэн шинэ бүтээлүүд тоглогдох юм.

Гоцлол хөгжимчид: О.Мөнхтогтох, Р.Амарбаяр, Ж.Уранцэцэг, Ц.Анхбаяр

Мөн та Unitel-ийн хэрэглэгч бол 100 GG оноогоор 5.000₮ хөнгөлүүлэн Филармонийн кассаас билетээ авах боломжтой бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэж байна.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.