УНАДАГ ДУГУЙТАЙГАА УЛААН ТАЛБАЙД АЯЛЦГААЯ
MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй “Winter Cycling Moscow 2018” аялалд бүртгэнэ.
Дэлхийн “Winter Cycling Federation” холбооноос зохион байгуулж буй “Winter Cycling Congress 2018” хурал, үзэсгэлэн, Улаан талбайд болох унадаг дугуйн парадад оролцох боломжтой.
WINTER CYCLING MOSCOW АЯЛЛЫН ХУВЦАС
WINTER CYCLING MOSCOW АЯЛЛЫН ХУВЦАС
Аяллын нийт хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Лхагва гарагт эхэлж, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Мягмар гараг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү аялал нь өвөл хүн бүр унадаг дугуй унах боломжтойг харуулах зорилготой юм.
Аяллын зардалд дараах үйлчилгээ багтана. Үүнд:
- Улаанбаатар-Москва , Москва-Улаанбаатар онгоцны тийз
- Онгоцны буудлаас тосох, гаргах үйлчилгээ
- Зочид буудал
- Куртка, малгай, хантааз, бээлий
- Аяллын хөтөч
Урьдчилсан бүртгэлийн хураамж 500,000 төгрөг болно.
Бүртгэх утас : +976-88283929, 976-11-329177
Эх сурвалж: Merida Mongol