БАЯНМОНГОЛЫН 50 ЖИЛИЙН ОЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ

 

Одоогоос 50 жилийн тэртээ Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчиддоо толилуулахаар болжээ.

Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.

 

James Bond 007 киноны Skyfall, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible, Бригада, Шурик зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2018 оны 01 сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

Тоглолтонд:

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим

Удирдаач С.Саруул-Од /СТА/

Гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/

     Ц.Хулан /СТА/

     Б.Дэлгэрбаяр /СТА/

    Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.

 

Тасалбарыг Филармонийн кассаар болон http://www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100 gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1800-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Тасалбарын үнэ 25.000 төгрөг

Сэтгэлд хоногшсон киноны дуу хөгжмөөр хөглөгдөж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл Филармонийн концертыг танхимыг зорихыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.

 

Баянмонгол чуулгын 1980 онд гаргаж байсан пянзны бичлэгийг доорх линкээр орж сонсож болно. http://www.youtube.com

Эх сурвалж: Монгол Улсын Филармони

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.