ДЭЛХИЙН ШИЛДЭГ АЯЛЛЫН ХӨТӨЧ STEPHANE DE GREEF-Н ТУХАЙ
Дэлхийн шилдэг АЯЛЛЫН ХӨТӨЧ Stephane De Greef нь Бельгийн байгаль орчны инженер, гэрэл зурагчин, шинжлэх ухааны ажилтан тэрбээр 20 гаруй жил дэлхийн хөгжиж буй орнуудын болон халуун орны эко системийн өргөн цар хүрээтэй төслүүд дээр ажиллаж байсан. Минижүүлсэн газар нутаг болох Камбоже, Лаос, Непал, Энэтхэг, Өмнөд Судан мөн Умард Сахарын ширэнгэн ойн газар нутгийг судалж шинжилгээ хийсэн юм. Гайти, Буркина, Мали улсуудад газарзүйн хичээл зааж байжээ.
Сенегал ба Бенинд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна Ангкор сүм болон Панамийн ширэнгэн ойд тойрон аяллыг хөгжүүлж, Зүүн өмнөд Азийн хүүхэд эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилласаар иржээ.
Камбожийн ширэнгэн ой дах хаягдсан хотыг олж илрүүлсэн бөгөөд дэлхийн бүх шавьжийг судалж, зурагжуулан баримтжуулсан хүн юм.
2012 онд түүний газарзүйн, газар тариалангийн мэдлэг нь Кхмерийн Эзэнт улсын эртний хаадын нийслэл болох Mahendraparvata хотыг судлах, газарзүйн зураглал зурахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Агаарт лазер технологийг ашиглан газрын зураг бүтээсэн тэрбээр эртний соёл иргэншлийн баримт нотолгоог хайж судалсаар ирсэн бөгөөд зэрлэг ширэнгэн ойгоос мартагдаж балартсан мянга мянган сүмүүдийг олж илрүүлсэн юм.
Таны үндсэн ажил юу вэ гэж асуухад Stephane De Greef “… хариулахад маш төвөгтэй, өөрөөр хэлбэл мэдээллийн удирдлага гэх үү дээ, энэ нь хүрээлэн буй орчныг судлагч, газарзүйч, биологич, зурагчин, эко аялагч, шинжлэх ухааны ажилтан, аяллын хөтөч гэх зэрэг олон ажил хийдэг” гэж хариулжээ.
Тэрээр хэд хэдэн төсөл дээр зэрэг ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн археологийн малтлага хийж, үет болон шавьж хорхойг судлан хамгаалж, XXI зууны хамгийн том сорилт болох хүн төрөлхтний байгаль хамгаалах ажлыг дэмжин ажилладаг хүн юм.
Та бүхэн түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.stephanedegreef.com хаягаар зочилно уу.