ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гаргаж, үнэт цаасны дөрвөн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Эдгээр компаниудын хоёр нь брокер, дилерийн, хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх 50, давхардсан тоогоор андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх 22, хөрөнгө оруулалтын зөвлөх 14, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани ажиллаж байна.


