АВТОМАШИН ДЭЭРХ НААЛТЫГ АНХААРААРАЙ.

 

 

Энэ их хөөрхөн бас хэрэгтэй. "Safety door" болохоор хүүхдүүдийг машинаас аль ч хаалгаар үсрээд буудгийг болиулах зорилгоор зөвхөн ар талын хаалгаар явган хүний зам тал уруу буухыг зааж өгч хэвшүүлэхийн тулд наадаг наалт. "Аюулгүй хаалга" гэсэн үг юм уу даа.

 

 

Харин тэр машины гадна талд наасан наалтан дээр хүүхдүүд гараараа дараад зогсоод байгааг харж байна уу? Тэр болохоор хүүхдүүд автомашин зогсонгуут үсэрч буугаад хаа хамаагүй тоглоод хөөцөлдөөд машинд дайруулчих гээд ээж аавуудыг сандаргаад байдаг даа.

 

 

Яагаав манайхан хүүхдээ буунгуут наашаа бай, хөөе хаая болоод явчихдаг даа. Тэр асуудлыг шийдэх зорилгоор машины гадна талд явган хүний зам талд нь наадаг наалт "safety spot" буюу "Аюулгүй цэг" гэж нэрлэж болхоор наалт. Хүүхдүүд машинаасаа буунгуутаа аав ээжийгээ машинаас ачаа бараагаа аваад хамт явтал гараа тавиад хүлээдэг. Манайд ийм байвал их зүгээр тийм үү?

 

 

 

 

Бидний ирээдүйн АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ цаг үргэлж санаа тавьж байдаг ЗЦГ-н нүүр царай болсон Самбуугийн Энхтөр танд баярлалаа. Иргэд бидэнд ч хэвшүүлээд сурахад хэрэгтэй мэдээлэл байна. БАЯРЛАЛАА.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2018-02-13 15:23

    зөв л юм бна

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.