ЕБС-Н СУРАГЧДАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

 

ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулах шийдвэрийг эмэгтэй хоёр сайд гаргачихлаа. Үнэхээр шаардлагатай хичээлийн нэг мөнөөс мөн, бүр зарим нэг хичээлээс илүү хэрэгтэй хичээл.

 

Эрүүл монгол хүн эндээс л төрж гарна.
 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫН талаар бидэнд үргэлж зөвлөж, санал болгож байдаг нэгэн эрхэмийн саналыг та бүхэнтэй хуваалцаж байна.

 

 

Харин одоо миний хувьд жоохон барьцах гээд байгаа юм. Учир нь 2006 оноос хойш ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт "Замын хөдөлгөөний цагаан толгой" буюу багаас нь замын хөдөлгөөнд зөв оролцох сургалтыг оруулах гээд бараагүй. Огт бараагүй гэхэд бас тийм биш, тухайн үеийн сайдын тушаалаар хичээлээс гадуур сонгох цагт багтаасан нь энэ хичээлийг замхрахад хүргэчихсэн гэж бодогдоод байдаг юм. Тухайн үед сурах бичгийн хүртээмж муу, сургагч багш нарыг бэлтгэсэн боловч төдийлөн үр дүн гараагүй гэх мэт алдаанууд байсаан байсан.
 

Одоогийн байдлаар 1-12 дугаар ангид замын хөдөлгөөний хичээлийг оруулах хөтөлбөр заах арга зүй нь боловсруулагдсан, 11-12 дугаар ангидаа жолооны курсын мэдлэгээ аваад төгсөхдөө үнэмлэхтэй төгсөх гээд нилээн боломжийн хөтөлбөр болчихсон санагдаад байгаа юм. 
 

Замын хөдөлгөөнд оролцох соёл бол нийгмийн харилцааны соёл, таны хүүхэд эсвэл та өөрөө нийгмийн энэ харилцаанд зөв оролцох дадал эзэмшсэн ч эзэмшээгүй ч энэ харилцаанд хүчээр орно. Хэрэв таны хүүхэд эсвэл та өөрөө энэ соёлыг сураагүй бол эрсдэнэ, сурсан бол асуудалгүй. 
 

Нэг ийм тоо хэлье:

 

Сүүлийн 5 жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 6 анги үгүй болж, 142 ангийн сурагчид ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртэж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон гэхээр бас л аймаар байгаа биз. Эдгээрийн 80% нь бага дунд ангийн хүүхэд. 

 

Одоо Замын хөдөлгөөний соёлыг багаас нь заах сургалтыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулъя.

 

 Эх сурвалж: Самбуугийн Энхтөрийн цахим хуудсаас

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.