МОНГОЛЫН ДУГУЙЧИД АНГЛИД АЯЛЖ БАЙНА
MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооны дөрвөн дугуйчин Их Британи улсын Лондон хотод 2018 оны 1 дүгээр сарын 18, 19-нд болох "Adventure Travel Conference & Market Place 2018" хурал, 2018 оны 1 дүгээр сарын 20, 21-нд болох "Adventure Travel Show 2018" үзэсгэлэнд оролцож, 2018 оны 1 дүгээр сарын 22-нд London – Brington хотын хооронд нэг өдөр 97 км унадаг дугуйгаар аялах юм.
Лондон хотод амьдардаг, унадаг дугуй унадаг Монгол залуучуудыг сайн дураараа бидэнтэй нэгдэхийг урьж байна хэмээн Merida Mongolia дугуйн клубын Р.Хадбаатар нийтэлж байсан билээ.
Р.Хадбаатарын анхы 5000км-н дугуйн аялалын шагналын зураг
Тэгвэл манай дугуйчид өнөөдөр :
Бид гурав дугуй болон гар хийцийн богцнуудаа чирсээр үүрийн 06:00 цагт 9,0 сая хүн амтай Лондонд ирэв. Үүнд дээр нэмэгдээд хоногт 3 сая дотоод гадаадын жуулчин дамжин өнгөрдөг гэнэ. Хоёр минут тутамд нэг онгоц буудаг гэнэ.
Лондон хол юмаа. Онгоцоор 20 цаг явж байгаа юм чинь, дугуйгаар хагас жил лав жийх юм шиг байна.
Нээрээ Лондонд ямар ч утаа алга. Хүмүүс нь өвөл зунгүй дугуй унадаг юм байна. Хотын дарга нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотыг бүрэн дугуйн замтай болгосон гэнэ. Зам тавих газар нь зам тавиад, зам тавих боломжгүй газар автозам дээр нь зурчихаж. Одоо Гадаад харилцааны сайд хийдэг гэнэ.
Гудамжинд 0°C орчим байна. Гэхдээ их хүйтэн юм. Лондон хот, Их Британи улс. 2018/01/16-24
ХААНА Ч ДУГУЙТАЙГАА.
Манай хостэлийн өрөөний нэр "Bank", дөрвөн давхар ортой. Араас ирэх нэг дугуйчиндаа орыг нь захиалчихлаа. Хоногт нэг ор нь 16 паунд юм байна.
Өглөөний хоол багтсан гэнэ. Гол нь дугуйгаа авч орохыг зөвшөөрдөг юм байна.
Ямартай ч эх орноо төлөөлөн очсон дугуйчид маань Их Британид амжилттай хүрэлцэн очсон сайхан мэдээг та бүхэнтэй хуваалцахаар яарлаа. Мөн эдгээр дугуйчид болох 4 залуугийнхаа аялалд нь амжилт хүсье.
Эх сурвалж: Р.Хадбаатарын цахим хуудсаас.