Эмэгтэйчүүдийн Улс төрийн Манлайлал хөтөлбөр 2018

 

 

Улс төрийн шийдвэр гаргах үйл явцад утга учиртайгаар оролцон, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилго, эрмэлзэл бүхий улс төр, нийгмийн идэвх, оролцоотой эмэгтэйчүүд та бүхнийг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ 2018 хөтөлбөрт урьж байна.

 

Тус хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг дэмжих, туршлага бүхий манлайлагчдаас болон бие биенээсээ суралцах орон зайг бий болгох замаар тэдний нийгмийн оролцоо, манлайллын чадавхыг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилготой.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь ардчилсан боловсролыг түгээх зорилготой ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 

 

Хөтөлбөрт хамрагдсанаар:

 

– Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, жендэрийн шударга ёсны ойлголт мэдлэгээ бэхжүүлэх,
– Улс төр, нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой бөгөөд
– Эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг сорилтуудыг хамтдаа хэлэлцэж, түүний учир шалтгаан болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болно.

 

Хөтөлбөр нь сургалт, уулзалт хэлэлцүүлэг, танилцах аялал, жижиг-төсөл дээр ажиллах, менторшип уулзалтууд, бага хурал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх болно.

 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:

1. 25 – 37 насны эмэгтэй;
2. Нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
3. Улс төрийн, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох зорилготой;
4. Гурав ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
5. Хөтөлбөрийн туршид буюу 15 долоо хоногийн нийт 75 цагийн хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой. (Долоо хоногийн Бямба гараг бүр 5 цаг)

 

Хөтөлбөрийн календарчилсан төлөвлөгөө: 

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд эхний шат онлайн өргөдлийн маягтад үндэслэн явагдана. Эхний шатнаас шалгарсан өргөдөл гаргагчид 2-р шатанд ярилцлагад орж, тэнцсэнээр хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

 

– Онлайн өргөдөл хүлээж авах: 2018.01.13 – 2018.01.31
– Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2018.02.07
– Ярилцлага болох: 2018.02.10-11
– Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод утсаар мэдэгдэх: 2018.02.14
– Хөтөлбөр үргэлжлэх: 2018.02.22 – 2018.06.07 

 

Жич: Хөтөлбөрийн маягтыг нэг хүн нэг л удаа бөглөнө гэдгийг анхаарна уу! Тиймээс онлайн өргөдлийн маягтыг анхааралтай уншаад хариултууд болон эссэгээ урьдчилан бэлтгэсний дараа маягт руу буулгаж бүрэн бөглөж, баталгаажуулан илгээнэ үү. Бүрэн бөглөсөн, эссэгээ заасан үгийн тоонд бичсэн өргөдлийг хүчинтэйд тооцож хүлээж авна. 

 

Хөтөлбөрийн маягтыг энэ холбоосоор орж бөглөнө үү https://form.jotform.me/72752490436460

 

АМЖИЛТ ХҮСЬЕ!

 

Лавлах утас: Утас: 9918-6151; 9435-4963
Ц/шуудан: youngwomenforchange@gmail.com

 

Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ
#WPLP2018 #kasmon #w4c #womenforchange

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.