TROPHY GAME FISHING СОНИРХОГЧ ШИНЭ ЗАЛУУСТАА ЗӨВЛӨМЖ

Зураг дээр спэй уурга, интрүдер флайгаар тул гаргаад зураг даруулжээ

 

Ирэх зунаас маш олон гэйм аялал хийх төлөвлөгөөнүүд залуус маань ярилцаж эхлээд байна. 

  • Гэйм загасчлал нь тухайн загасчин өөрийн загасчлалын тухай мэдлэг, боловсрол, арга барил, туршлагаа ашиглан сүрэг загаснаас зөвхөн манлай болсон хамгийн томыг нь барьж, хэмжилт хийгээд, буцаан эсэн мэнд тавьсанаар өөрийн амжилтаа баталгаажуулдаг загасчлах үйл ажилгааг ойлгодог.

 

  • Ийм аялалд урд өмнө явж байгааүй шинэ хүмүүсийн хувьд тул, цурхайн загасчлалын талаархи эндүү төсөөлөлтэй, хэт өөдрөг, хялбар хэмээн бодож байдаг.

 

Бүхий л мэдээлэлийн сувгаар бид зөвхөн аварга амьтан барьсан амжилтыг нь харж, сэтгэл баясаж байдаг.

 


 

Түүний цаана ямар их цаг хугацаа, бэрхшээл дасгал сургуулилт, зардал мөнгө гаргасанаа хүн болгон зовлон тоочоод, бичээд байдаггүй.
Дэлхийн алдартай загасчдын монголд тулын загасчлал хийсэн илтгэл бичлэгийг олж үзээд ойлгох болно.

 

  • Хэт их өөдрөг бодол, төсөөлөл, хүлээлт нь хүнд нөхцөлд, хэдэн мянган удаа шидэлт хийж, өгөөш, илбээсүүдээ занганд зоож бүтэн өдөржингөө, хоёр гурав бүүр долоо хоног нэг ч тул загас харалгүй яваад ирэхээр, бодит үнэн нөхцөл байдалд нуран унаж, эрэг мөргөж, хэцүү нөхцөл тулгарах үед ихэнхи хүмүүсийн урам нь ихэд хугарч, няцаж эхэлдэг.

 

  • Тул, цурхайн загасчлалыг амжилттай хииж том загас барих үндсэн гурван арга бий.

 

Үүнд:

 

  1. Төлбөртэй аялал худалдаж авах буюу хөтөч загасчин хөлслөх

  2. Орон нутгийн сайн загасчин дагуулж явах

  3. Өөрийн ур чадвараа дээд зэрэгээр хөгжүүлж, маш сайн уурга, илбээс, хэрэгсэлүүдээ бэлдэж аваад аз, ёндоондоо найдах

 

За эдгээр аялалуудын давуу болон сул талуудын талаар өөрийн санал зөвлөгөөг өгье.

 

  1. Хөтөчтэй аялал-Танд зардал мөнгө нь хамаагүй бол маш амархан, загасчин хүний хувьд зүгээр л тансаглал гэж ойлгоорой. Хөтөч загасчинтай үйлчилгээнд флай илбээс, жижиг хэрэгсэл, бүр уурганы иж бүрдлийг нь хүртэл ашиглаж загасчлах давуу талтай. Олон жилийн туршид тэр голын булан тохой бүрийг нэгжсэн байдаг тул хаана загас тогтож байгаа, хэдэн ширхэг байгаа болон хаана шидэх, аль зүгт татаж, хэрхэн тоглуулах зэргийг чинь зунжингаа шидсэн туршлагаараа зааварчлаад чиглүүлээд шидүүлнэ. Түүнээс гадна найдвартай, тогтвор сайтай завь ашигладаг тул завьнаас загасчлахад хол шидэх шаардлага ч байхгүй, мөн загасны хамгийн сул талыг ашиглаж маш ойрхон очиж загасаа барьж болдогоос гадна завьтайгаа хөдөлж загасаа амархан ядрааж, газардуулахад тун амархан байдаг. Танд тул, цурхай загас барих мэдлэг, чадвар төдийлөн шаардагдахгүй, бас хаанаас хэрхэн яаж барих талаар бодож толгойгоо өвтгөх ч шаардлага огт байхгүй. Зүгээр л заасанаар нь шидэхэд л болно. Сүүлийн үед манай флайчид энэ үйлчилгээг авч, олон олон том тул барьж амжилттай гэйм аялалууд хийх болсон. Нэгэнт та төлбөрийг нь төлсөн тул хөтөч загасчин, завь таны тушаалаар, таны таалалд нийцүүлж, танд үйлчлэх үүрэгтэй тул хоол, унд, орон гэр бэлэн тухтай сайхан. Төлбөр зардал 2000-10000 ам доллар.
  2. Орон нутгийн туршлагатай загасчин дагуулж явах. Нутгийн индианууд хүн болсон хойно янз бүрийн хүмүүс байдаг. Найдвартай, итгэлтэй хүнийг өөрсдийн танилаараа дамжуулан олж аваад явах нь зөв байдаг. Тэгэхгүй бол та бүгдийн гэйм аялалын зорилгыг огт ойлгохгүй, элдэв хориотой арга барилуудаар загасчлахыг санал болгоно, эс бөгөөс та бүгдэд өөрийн ур чадвараа гайхуулах гээд урдуур чинь ороод хамаг том загасыг барина эс бөгөөс үргээгээд жигшээчихнэ. Янз бүрийн загасны хэрэгслийн, загасчлах аргын дэмжлэг авна гэж бүү бодоорой. Харин ч эсрэгээрээ дээ ккк Сайн талууд бол зөндөө байгаа. Жишээ нь хүн очдоггүй, найдвартай тултай газар дагуулж очино, янз бүрийн асуудал гарвал нутгийн хүүгийн нэрээр хамгаалаад гарна. Гэхдээ л бүх талаас нь сайн ярилцаж, төлөвлөж байж аялалдаа гарах нь зүйтэй юм. Төлбөр зардал-нэг хүний аялалын хэрэглээ
  3. Хэрэв өөрсдөө бие дааж гэйм загасчлалын аялалаа хийх гэж байгаа бол хаана ч аль ч гол дээр очсон тул загасаа хаана байдаг, хаана байх ёстой, хэдийд ямар цаг хугацаанд, ямар өгөөш, илбээс шидээд яаж тоглуулж, дэгээгээ хэрхэн зоож, татаж гаргах арга барилуудыг сайн сурсан байх хэрэгтэй. Ерөнхийдөө загасчлах арга барилын хангалттай их мэдлэг, ур чадвар, туршлага мэднэ. Мөн аялалын багийг өөртэйгөө ойролцоо ур чадвартай, болж өгвөл илүү ур чадвартай хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай. Ялангуяа загасчлах газрын нөхцөл байдал, арын саад, усны гүн, урсгалын хурд нь флай загасчдын заавал судалж мэдээд, хэрэгслээ тааруулан сонгож, маш сайн бэлдсэн байхыг шаарддаг. Холын аялал хийх гэж байгаа л бол хэрэгсэлээ маш сайн биечлэн шалгаж, бэлдсэн байх хэрэгтэй. Учир нь хүмүүс хямдыг нь хараад хатсан лидер типпет утас авч яваад 1000 км алсад газрын мухарт хамаг флайнуудаа тасдуулаад алдсан, ганц уурга авч яваад уургаа хугалаад гар мухардсан, флай илбээс нь жижигдээд дан хадран зэвэг барьж байгаад ирсэн, тул зуулгаад лайн тасарсан, хол шидэж чадахгүй, загасандаа хүргэж шидэж чадалгүй ирсэн тохиолдолууд зөндөө байдаг.

 

Өнгөрсөн жил гэхэд л хоёр шавь маань заагаад хэлээд байхад дэгээгээ зоох дасгал хийлгүй тоохгүй явж байгаад илбээсийг нь үмхсэн тулнуудыг гаргаж чадалгүй алдсан харамсалтай тохиолдолууд гарсан.

 

Эх сурвалж:    Mongolian Game Fish Association хуудсаас

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.