Д.Нямхүү: Сүүлийн 2 хоногт нийт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар
мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 348 мянган
хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянга
гаруй хүн эдгэрчээ.
Харин манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн
захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус
судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн
2 хоногт нийт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол
улсад нийт батлагдсан тохиолдол 313 байгаа үүнээс 307 нь эдгэрсэн /98%/.
Одоо ХӨСҮТ-д 6 хүн байгаа бөгөөд 4 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн
үнэлгээтэй эмилгээнд байна. Томуугийн вакцин хийх ажил улс даяар өрнөж
байна. Аравдугаар сарын 1-10-ны хооронд улирлын томуугийн вакциныг
хийнэ. Хоёр өөр улсад үйлдвэрлэсэн ч ижил найрлагатай вакциныг хүлээн
аваад байгаа. Солонгос болон Бразил улсад үйлдвэрлэгдсэн ДЭМБ-аас
зөвшөөрөгдсөн вакцин юм. Тийм болохоор вакцины тухайд эргэлзэх, санаа
зовох асуудал гарахгүй гэв.”




