Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 349 болсон

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн
коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд сүүлийн 24
цагийн хугацаанд 473 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй
хүн уг өвчний улмаас нас барсан байна.
Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн
вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ
аймгийн салбар лаборатори, Дорнод аймгийн салбар лабораторид сүүлийн 2
хоногт нийт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2354 хүний хариу сөрөг
гарч, 9 хүнээс коронавирус илэрсэн. 2020 оны аравдугаар сарын 28-ны
өдрийн Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар
сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 настай эрэгтэй, 58
настай эрэгтэй, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 5
жолооч 35,42 настай эрэгтэй Монгол улсын иргэн, ОХУ-ын иргэн 26 настай
эрэгтэйгээс тус тус коронавирус илэрлээ. Тандалтын зорилгоор хийсэн 19
хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 349
болсон, 313 хүн эдгэрсэн /90 хувь/. Нийт ажиглалт тандалтын хугацаа
дууссан 307 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн, сувилалд 2 хүн байна. ХӨСҮТ-д
36 хүн эмчилгээнд байна, 28 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй
байна” гэв.




