Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна. Өнөө шөнөдөө /2024.06.21-22/ Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар ...
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар ...
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлээр хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм. Нийслэл газар олголтын ...
УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа. Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн ...
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн ...
Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ...
Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцах, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх зэрэг олон боломж байдгийг 2022 оны намар халагдсан зарим түрүүч, байлдагч нар өөрсдөөрөө нотлон харуулсан билээ. Он гарсаар үүний түүчээг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Агиймаагийн Амар үргэлжлүүлж, саяхан дипломын ажлаа ...
Өсвөр үеийнхнийг мэтгэлцээнээр дамжуулан ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй болгох үүднээс “Мэтгэлцээний клуб”-ийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан байгуулсан юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан, тэдний оюуныг тэтгэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулсаар байна. Энэ удаад 85,87,88,120,126,133 дугаар ...
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр “Sasson Sugatga” эмнэлгийн үүсгэн байгуулагч Хацүки Катог хүлээн авч уулзлаа. Түүний хувьд хөдөлгөөн засалч мэргэжилтэй бөгөөд багагүй хугацаанд манай улсын олон эмч нарыг мэргэшүүлэх чиглэлээр ажиллажээ. Зонхилох өвчлөлүүдийг судалж, үүнийг бууруулах чиглэлээр ажилладаг тэрээр “Миний хийдэг ажил бол эмч нарыг ажилгүй болгох” хэмээн ярьсан. Мөн тэрээр Монгол Улсын эрүүл ...
“ЭРСДЭЛГҮЙ БАЯНЗҮРХ” аяны хүрээнд дүүргийн гэр хороолол бүхий хороодын бүх айл өрхүүдийн пийшин, зуух, яндан галын аюулгүй байдлын үнэлэх эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээг Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллага гээд 1100 орчим ажилтан, алба хаагчид хийлээ. Нийт 13700 өрхийн 19250 иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, заавар өгье, 21500 санамж материалыг тараалаа. Эрсдэлийн ...