Нийслэлийн иргэдийн зорчилт, хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас өнөөдрөөс /2026.09.01/ эхлэн нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн цагийн хуваарь нь 06:20-22:00 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 62 чиглэлд ажлын өдөр 86, амралтын өдөр ...
“Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, тохирох ажил олгогч болон ажлын байртай холбох, ажлын байранд дагалдан ажиллуулах, менторын дэмжлэгтэйгээр тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүн төвтэй, үр дүнд чиглэсэн байдлаар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ...
Нийтийн тээврийн автобусаар зорчдог сурагчдад зориулсан биет картыг худалдан борлуулж эхэлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн автобусаар зорчих хүүхдүүд 200 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух эрхтэй байна. Харин картын үнэ 3,600 төгрөг аж. Сурагчийн картыг QR код бүхий ухаалаг системд холбосноор хүүхдээ хаана, ямар чиглэлийн автобусанд явж буйг мэдэх, хүүхэд эд зүйлээ гээсэн тохиолдолд хамгийн сүүлд ямар чиглэлийн автобусанд картаа ...
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЕБС- ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хязгаарлана. Уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд сургалтын үйл ажиллагаатай ...
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоос үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж. Харин есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Уг зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ. Энэ ...
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.08.28/ цахилгаан хязгаарлах хуваарийг гаргажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гүнт садлай, Чингис хаан банк, Гэрэгэ вилла хотхон, Эх газрын эрдэнэс хотхон, Лакшири резиденс хотхон болон ойр, орчмын газруудад 09:30-17:00 цаг цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийх аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Заг инженеринэг ХХК, Хөх таана хоршоо, Даян ...
COP17-ын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд Global Flagship Initiative for Food Security санаачилгын хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцлээ. COP16-д эхлүүлсэн уг санаачилгад өдгөө 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Цаашид 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ. 2026 ??? ?????????? ????? 27. ?????????? ?????? ????? ???-?? ????? ????????? ???????? ???????? 17 ?????? ???? ????? (???-17). \r\r\r\r????? ??????? ...
COP17-ын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд “Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр хөрсний доройтлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг тогтвортой хадгалах бодит туршлагуудыг хуваалцав. Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээсэн ...
Монголын хүүхдийн ордон 1 буюу Сүхбаатар дүүрэг дэх Хүүхдийн ордонд урлаг, уран бүтээл, гадаад хэлний дугуйлангууд хичээллэдэг. Бүртгэл есдүгээр сарын 07-ны даваа гарагт 08:30 цагт эхэлнэ. Хүүхдийн ордны дэргэд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай” хүүхдийн спорт цогцолбор барьж байна. Тус цогцолборт олон улсын стандартад нийцсэн спортын тоног төхөөрөмжүүд суурилуулах юм байна. Дэлгэрэнгүй...
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил (IYRP 2026)-ийн хүрээнд бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар олон улсын өндөр төвшний хурлыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа. Хуралд уг чиглэлээр ажилладаг 20 гаруй олон улсын байгууллагын 150-иад төлөөлөгч оролцов. Дэлхийн хэмжээнд ...