ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Төслийн ...

Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцаллаа

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 07 дугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд байна. Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс ...

Монголд авч ирсэн САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ

САТ-1 хэв шинжийн шүлхийн 1.6 сая тун вакциныг өчигдөр /2026.06.22/ Монгол Улсад авч ирсэн байна. Тухайн вакцины Ховд, Баян-Өлгий аймаг руу явуулсан бөгөөд маргаашаас эхлэн тус хоёр аймгийн 8 сумын бүх малд тарьж эхлэх аж. Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн зарим сумдад шүлхий өвчний Сат-1 хэвшлийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим орон нутагт хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм.  Дэлгэрэнгүй...

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээ болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв. Наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, ...

Зам хааж, засвар хийж буй байршлууд

Нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ онд хэд хэдэн байршилд явган хүний зам болон эвдрэлтэй авто замыг сэргээн засварлах, шинээр зам тавих төлөвлөгөөг баталсан. Энэхүү ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрчимтэй үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсийн буудлаас Бэлхийн авто зам хүртэлх хэсгийг шинэчлэхээр болжээ. Засварын ...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын ...

“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар улсын комисс ажиллалаа

Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, “Нийслэлийн хяналт шалгалтын газар”-аас улсын комисс ажиллаа. “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5.002 айлын 66 блок байхаар ...

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох гурван байршилд дулааны шугам угсрахаар авто замын хөдөлгөөнийг хаажээ

Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 3 байршилд дулааны шугам угсрахаар болж, Нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ны 00:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.  Дэлгэрэнгүй...

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч ...

Увс аймаг VIII/1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа. Үүнд: -Овооны баяр -Ургийн баяр -Баяр наадам -Хурдан морины уралдаан -Бооцоот адуучин -Бусад олныг ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.