Хангарьдын байт харваачид амжилт арвинтай явна

  Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Япон улсын ОКАЗАКИ хотод болсон байт харвааны ARCHERY FESTIVAL-2022 олон улсын тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт клубийн дөрвөн тамирчин оролцлоо. Тэмцээнд  Хангарьд спорт клубийн тамирчин ОУХМ Ж.Гантөгс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медаль хүртэв. Эрэгтэй багийн төрөлд Хангарьд спорт клубийн тамирчин ОУХМ Ж.Гантөгс, спортын мастер Д.Дашнамжил, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Б.Отгонболд нар мөн алтан медалийн эзэд боллоо. Түүнчлэн Хангарьд спорт клубийн тамирчдын оролцсон эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэмцээний шилдгүүд болох Хангарьд спорт клубийн гурван тамирчин  Япон Улсын ОКАЗАКИ хотын Айчигийн багтай хамтарсан бэлтгэл хийж, есдүгээр сард болох Honda cup тэмцээнд оролцоод ирнэ гэж Хангарьд спорт клубийн Байт харвааны дасгалжуулагч Б.Долгорсүрэн мэдээллээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.