“Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа чандлан мөрдөцгөөе”сэдэвт өдөрлөг зохион байгуулагдаж байна

Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр өдөрлөг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Өдөрлөг арга хэмжээний хүрээнд өглөө 05:00 цагт хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг “Цуглар” улбар шар дохиогоор ажиллуулж алба хаагчдын хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгаалал, хамгаалах, хувцас хэрэгсэл, хувийн зэвсэглэмжийг шалгаж үнэлгээ дүгнэлтийг өгсөн. Мөн арга хэмжээний үеэр хээрийн үүргэвчинд байх зүйлсийг зохих журмын дагуу иж бүрэн бүрдүүлсэн алба хаагчийг шалгаруулсан. Шилдэг хээрийн үүргэвчтэй алба хаагчаар Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Цэдэндамба шалгарсан.Өдөрлөгийн үйл ажиллагаа алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалтаар үргэлжилнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.