НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням болон холбогдох албаны удирдлагууд СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал, албаны хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга нар өнөөдөр /2022.09.07/ Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн анги байгууллагатай танилцаж, алба хаагчидтай уулзалтыг хийлээ.Уулзалт арга хэмжээний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням шинээр Онцгой байдлын албанд орж буй алба хаагчдыг дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах талаар болон албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудал, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтад анхаарч ажиллаж байгааг танилцууллаа. Мөн НОБГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга алба хаагчдын албаны хувцас хэрэгслийн хангалт, томилгоот ээлжийн бүрэлдэхүүний хоол, хүнсний хангалтын талаар алба хаагчдад танилцуулсан.Алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, зарим үүрэг даалгаврыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өгсөн.Албан хаагчид хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдэлтэй болох, хүний нөөцийн нөхөн хангалтыг шийдвэрлүүлж өгөх зэрэг саналыг хэлж байв. Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудад алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах, зарим шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг орон нутгийн төсөв хөрөнгөөр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.