Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн урьдчилсан бэлэн байдлын 2 дахь удаагийн үзлэг амжилттай боллоо

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно.
Иж бүрэн дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу өнөөдөр хоёр дахь удаагийн бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн урьдчилсан бэлэн байдлын үзлэгээр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллан Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын жагсаалын бэлтгэл, алба хаагч нэг бүрийн үүргэвчинд байх бүрдлийг шалгаж, өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.


