“Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд “Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж” сэдэвт дадлага, сургалт өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эмч, ахлах дэслэгч Б.Мэндбаяр орж, алба биеэр үйлдэх дадлага болон онолын хичээлийг орсон. Энэхүү үйл ажиллагааны үеэр хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх алба хаагчдад хандан сургалт бэлтгэлийн 2022 оны хичээлийн жилийн хөтөлбөр, чанар, мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй сургалтыг зохион байгуулах, алба хаагч бүр өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн.



