Гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан өндөр настай иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Зам хөдлөн гарч явсан иргэнийг мөргөж, амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байжээ. Тус хэргийг ТЦА-нд шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар явган зорчигч иргэн нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.