Мөрийтэй тоглоомоор 400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлж байсан этгээдүүдийг шалгаж байна

Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угааж байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш хууль бус мөрийтэй тоглоомыг төрөл бүрийн арга хэлбэрээр зохион байгуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх Монгол Улсын иргэн “М”, “Н”, “П” нарын этгээдүүдийн үйлдлийг тагнуулын байгууллагаас таслан зогсоож шалгах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Тодруулбал, тухайн этгээдүүд сүүлийн 5 жилийн хугацаанд 400 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлж, мөнгөнийхөө эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулан, урт хугацаанд татварын мэдээллээ хуурамчаар тайлагнан татвараас зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.