Хар-Ус нуурын мөсөнд суусан “Prius-20” загварын суудлын автомашиныг татан гаргажээ

Онцгой байдлын албанд Ховд аймаг, Манхан сум Баянгол багийн “Урт аралын-Үзүүр” гэдэг газар Хар-Ус нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага өчигдөр /2025.12.07/ 10:55 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Prius-20” загварын суудлын автомашин суусан байсныг татан гаргажээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.