БЗД-т байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 3-ны 17:10 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 42 ам метр талбай бүхий хоёр өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт эд зүйлсийн хамт бүрэн шатсан байжээ.

Гал түймрийг алба хаагчид шуурхай ажиллан унтрааж, утаажилтын бүсээс долоон том хүн, дөрвөн хүүхэд буюу нийт 11 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.