ХААН Банк нь ХНХЯ-аас хэрэгжүүлж буй жилийн 12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг олгохоор болж, НДЕГ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ийнхүү Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настнуудад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг ХААН ...
Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гаргаж, үнэт цаасны дөрвөн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Эдгээр компаниудын хоёр нь брокер, дилерийн, хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх 50, давхардсан ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн данхар аппаратыг цомхон чадварлаг болгох, үр ашгийг нэмэгдүүлэх талаар дорвитой өөрчлөлт хийхээ мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газрын энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулж, захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж ...
Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын төлөв байдлын тухай энэ оны анхны тайлангаа гаргалаа. Тайланд дэлхийн эдийн засгийн өнөөгийн сул, зогсонги байдал аажмаар буурах төлөвтэй байгааг дурдсан байна. Дэлхийн эдийн засаг 2018 онд 3.1 хувьд хүрнэ гэж Дэлхийн Банк тооцоолж байна. Төв банкууд хямралын дараах арга хэмжээг аажмаар зогсоож, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжиж байгаа зэргийн улмаас ...
Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар ХНХЯ-наас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдсан ХНХЯ, Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өчигдөр ...
Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн ордыг ард түмний мэдэлд буюу стратегийн ач холбогдол бүхий ордод оруулахгүй хувьдаа өмчилж ашиг шимийг нь хүртэх арга залийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАНАН бүлэглэлтэй хамтарч хийсэн гэж “Ахмадын уурхайчин холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэдэнбал болон Хөшөөтийн ард түмэн өдийг хүртэл ярьсаар байна. 87-350 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй ил ордын хувьцааг хятад эзэд болох ...
Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 1,194,522 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT +14.95%/, Жинст-Увс /JIV +14.94%/ болон Ремикон /RMC +13.49%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана” ХК-ийн /CHR/ ханш хамгийн ихээр буюу 15.00 хувиар буурлаа. Компанийн бондын ...
Монголбанк 2017 онд 19.8 тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гарч байна. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм. Монголбанк энэ оны эхнээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь, нийт 19.6 тонн алт худалдан авлаа. Үүнээс 2017 онд 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад ...
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа. Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот, Баянхонгор, Дархан-Уул, ...