2022 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн урлаг зааланд явагдаж, дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж, тус тэмцээнд 43 хорооны 90 гаруй шилдэг шатар сонирхогч иргэд ...
2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “Тус наадмыг зохион ...
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэм-тэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг ...
Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ. Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” ...
Монголын бодибилдингийн баг тамирчид Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр мөнгөн медаль хүртэн, амжилттай оролцлоо. Энэ удаагийн Ази тивийн аваргад 34 орны тамирчидтай өрсөлдсөн юм. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ. Дэлгэрэнгүй...
Казахстаны нийслэл Нурсултан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болоход Монголын долоон бөх медалийн тавцанд гарав. Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү, 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, Нурсултаны тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэд Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдочид болж байгаа бөгөөд манай жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон тивийн аварга ...
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа. 1. Дархан аварга Г.Өсөхбаяр 2. Дархан аварга А.Сүхбат /”Үндэсний ...
Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээсэн. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон ...
Засвар угсралтын цехийн дарга, “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүн Х.Баяраагаар ахлуулсан тус цехийн уулчдын баг Сутай хайрханд амжилттай авираад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, спортын мастер К.Нурбахыт, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цогтбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын уулчид багтжээ. Тэд далайн түвшнээс дээш 4150м буюу оргилд нь амжилттай гарсан байна. Тус цехэд уулын спортын тамирчин, ...
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт албан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд ...