Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд боллоо. Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь ...
Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх Засгийн газрын тэмдэглэл өнөөдөр гарлаа. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, Засгийн газраар батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. – Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх; – Өмнөговь ...
Цагдаагийн байгууллагаас Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн Налайх дүүрэгт 45 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй 15 байршилд, Буян Налайхын уулзвараас цагдаагийн хэлтэс хүртэл төв зам дагуу 8 цэг дээр нийт 16 чиглэлийн камер шинээр байршуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд “Бодь электроникс” ХХК-ийн БНСУ-ын ...
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа. НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан ...
Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг ...
Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр түүхэн дээд үзүүлэлт ...
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав.Боомтын сэргэлтийн ...
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, дотоодын ...
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 768 хэрэгт мөрдөн ...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн ...