Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байна

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг аянд Монгол Улс 1997 онд нэгдсэн бөгөөд өдгөө 25 дахь жилдээ өрнүүлж байгаа юм. Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж буй тус аянд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон нэгдэж байна. Аянд нэгдэж буйгаа илэрхийлэн энгэртээ цагаан тууз зүүдэг бөгөөд энэ нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэдгээ амлаж буйн илэрхийлэл аж.2022 оны ЖСХ-ийн эсрэг 16 хоногийн аяны нөлөөллийн ажлын зорилго2022 оны аян нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар зохион байгууллагддаг “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЕ” (“UNiTE! Activism to End Violence against Women & Girls”) аяны үзэл санаатай нийцэж байгаа бөгөөд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: • Бүх нийтийг ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход активист байхыг уриалж, олон нийтийн дунд дуу хоолойгоо өргөж, энэхүү асуудлын талаар ойлголт мэдлэг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, жендэрийн тэгш байдлыг хангахад манлайлах.;• Ковид 19 цар тахлын улмаас нэмэгдсэн ЖСХ/ГБХ-ийн тохиолдолыг бууруулахад хариу арга хэмжээ авах, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх активизмд үндэсний, орон нутгийн хамтрагч талуудыг татан оролцуулах, дайчлах;• Олон улсын стандартад нийцүүлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, түүний төлөө ажилладаг активистуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг дарамт, сүрдүүлэг, хүчирхийллийг үгүй хийх, урьдчилан сэргийлэх хамгааллын механизмыг бэхжүүлэхэд нөлөөллийн ажлуудыг хийх; • Жендэрийн тэгш байдлыг хангах, ЖСХ-ийг нийгмийн бүхий л түвшинд үгүй хийхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах





