Эм Си Эс-ийн тролл баг Ноорог креатив компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж байжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр “Эм Си Эс” группийн эрх бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлсэн. Тэднийг хууль бус үйл ажиллагаа явуулж, төрийн нууцад халдсан гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлж байсан. Түүнчлэн ТЕГ-аас “Эм Си Эс” группийн троллуудыг шалгаж байгаа талаар ч мэдээлсэн байдаг.

Харин өнгөрсөн шөнө хуулийнхан Ноорог.мн сайтад хойшлуулашгүй ажиллагаа явуулж, мэдүүлэг тайлбар авч, зарим эд мөрийн баримтыг хурааж авсан гэх мэдээлэл өнөөдөр /2025.03.18/ цацагдлаа.

Тэгвэл тэд “Эм Си Эс” группээс санхүүжилт авч, “Ноорог креатив” гэх компаниар халхавч хийж цахим сүлжээнд троллын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, тус тролл баг нь “Энержи ресурс” компанийн Ухаа худгийн нүүрсний ордын лицензийг төрд авах асуудалтай холбогдуулан түүнийг эсэргүүцэж, цахим орчинд олон нийтийн тархийг угаах, төөрөгдүүлэх болон жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Түүнчлэн “Ноорог креатив” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар “Эм Си Эс” группийн хамгаалалтыг хариуцсан “М-Амор” ХХК-д ажилладаг, компанийн 50 хувийг “Нью Эравенчерс” ХХК буюу “Эм Си Эс”-ийн шууд хамааралтай компани эзэмшиж байгаа аж. 

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. baga
    2025-03-19 10:59

    zail

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.