Хөвсгөл аймгийн ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймаг, Ханх сум Баясгалант багийн “Боштого” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/  аравдугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 01:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.