Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд хилийн хориг тавьж, тодорхой хүнтэй уулзахыг хоригложээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, харгис хэрцгий авирласан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдон цагдан хоригдоод байсан.

Түүний өмгөөлөгч Э.Э, Д.О нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд шийдвэр гаргасан байна.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтаар мөрдөн шалгах ажиллагаа дууссан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн тул яллагдагчийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна.

Иймд шүүгчийн өмнөх захирамжийг өөрчилж, Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлан, дараах хязгаарлалт тогтоожээ. Үүнд:

  • Монгол Улсын хилээр гарахыг хориглох
  • Тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хориглох

Ингэснээр Б.Эрдэнэсүхийг сулласан ч мөрдөн шалгах болон шүүхийн шатанд оролцох үүрэг хэвээр үлдэж байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.