Автомашины бүхээгт хавчуулагдсан зорчигчийг аварчээ

Онцгой байдлын албанд СХД-ийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэх дуудлага 11.03-ны өдрийн 12:04 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын 2 хөл автомашины бүхээгт хавчуулагдсан гэмтсэн байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.