Хилчид бөхөн 152 ширхэг эвэр хилээр давуулах гэж байсныг илрүүлжээ

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2025.12.09-ний 21 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар илрүүлжээ.

Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.