НЦУГ-аас Дүн шинжилгээ, судалгааны багуудын өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа

Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хариу арга хэмжээ авах, иргэдийн зөрчигдсөн эрхийг түргэн шуурхай сэргээх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд цаашид анхаарах асуудлаар дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 20 илтгэл, мэдээллийг бэлтгэж хэлэлцүүлэг зохион байгуулж, хэрэгжүүлсэн сайн туршлага, алдаа дутагдалын талаар санал солилцсон.
Дүн шинжилгээ, судалгааны багын хуралд Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн иргэнийн зөвлөлийн төлөөлөл бусад хамтран ажилладаг байгууллагууд оролцсон байна.
Дүн шинжилгээ, судалгааны багуудын ажил 2025 онд эрчимжсэнээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага, гомдол мэдээлэл буурсан эерэг үзүүлэлт гарчээ.







НИЙГМИЙН БҮХ СӨРӨГ АСУУДАЛД ОРОЛЦДОГ, ШИНЭЛЭГ АРГА ХЭЛБЭР БҮРИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТОМ ХАМТ ОЛОН. АЖЛЫН ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ. НИЙСЛЭЛД АЮУЛ ОСОЛГҮЙ АМЬДРАХ ЦАГ ҮЕ ОЙРХОН ГЭДЭГТ ИТГЭДЭГ ДЭЭ.