Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөлөө

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүний Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг ...

Хилс хэрэг болон тухайн үеийн нийгмийн асуудалтай холбогдуулан багш нарт холбогдох сургалтыг зохион байгууллаа

Өнөөдрөөс 85 жилийн өмнө 1937 оны 10 дугаар сарын 21-нй өдөр Монгол улсад гэм зэмгүйг мэдсээр байж эх оронч “Анхны 14-ийг” хилс хэрэгт тохон яллаж, цаазалж байсан хар өдөр болж байсан. Энэ хар өдрийг сануулах, тухайн үеийн нийгмийн асуудалтай холбогдуулан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нарт холбогдох сургалтыг дүүргийн ИТХ-ын ажлын албанаас өрнүүллээ.  Дэлгэрэнгүй...

Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэнэ

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч нар, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимд ирж, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч ...

СБДИТХ-ын төлөөлөгчид 17 дугаар цэцэрлэг болон 1, 11, 29, 31 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаанаас дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий боловсролын 1, 11, 29, 31 дүгээр сургууль ...

УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өнөөдөр /2022.10.17/ бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бартын мужийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэл илэрхийлсэн. Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн ...

Шадар сайд С.Амарсайхан ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Олон Улсын Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2023 онд Монгол Улс анх удаа спортын олон төрөлт Азийн залуучуудын наадмыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй талаар хэлэлцлээ. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн 9 орны нийт 1500 гаруй тамирчин 12 төрлөөр өрсөлдөх юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ...

СХДИТХ: Иргэн таныг сонсъё уулзалт эхэллээ

ИРГЭН_ТАНЫГ_СОНСЪЁ уулзалт өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14-р хороогоор эхэлж байна. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэд оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг сонсож холбогдох шатны байгууллагуудад уламжилж хуулийн дагуу шийдвэрлэх, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах. Мөн иргэдэд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан ...

Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх болон хөрөнгө оруулалтын орчны талаар Ерөнхий сайдтай ярилцлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа. Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээний “Вийзэ” консалтинг компани, сэргээгдэх эрчим хүчий WPD компанийн удирдлагууд Ерөнхий сайдтай тус тус уулзлаа. WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 120 мВт-ын салхин парк байгуулахаар ажиллаж байна. Ирэх оны гуравдугаар ...

УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын Их Хурлын даргын айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ. Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.