Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

 Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй горимын баталгаа болдог цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж буйг Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийнхэн онцолж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр дүн юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд технологийн хэд хэдэн под станц, тоног төхөөрөмжүүд шинээр ...

Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм.  Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан ...

Судалгаа, шинжилгээний хүрээлэнд инновацийн төсөл хэрэгжиж байна

 Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой угтсан “100 бүтээлч ажил” аяны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийнхэн хоёр бүтээлч төсөл хэрэгжүүлж байна. Инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой төслүүдийн эхнийх нь “Шахмал түлшний органик барьцалдуулагч гарган авах” судалгаа юм.        Эрдэнэт үйлдвэрийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах төслийн ...

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно

    Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр зохион байгуулагдсан “Аж үйлдвэржилт” сэдэвт хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” илтгэл тавилаа.      Тэрээр илтгэлдээ, “Дэлхий өнөөдөр уул уурхайн салбараас маш их хамааралтай болжээ. Уул уурхайн салбар ...

БНСУ: Тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчино

Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг ...

БНСУ руу зорчих визийн хариуг өгөх хугацаанд өөрчлөлт оруулжээ

БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ. Тодруулбал ангилал тус бүрээр визийн хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох юм байна. Үүнд: Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код: 7 хоногБайгууллага болон гэр бүл(Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз: 15 хоногБогино хугацааны аяллын ...

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна. Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон ...

“Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд “Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж” сэдэвт дадлага, сургалт өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эмч, ахлах дэслэгч Б.Мэндбаяр орж, алба биеэр үйлдэх дадлага болон онолын хичээлийг орсон. Энэхүү үйл ажиллагааны үеэр хэлтсийн дарга, хурандаа ...

​Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн урьдчилсан бэлэн байдлын 2 дахь удаагийн үзлэг амжилттай боллоо

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно. Иж бүрэн дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу өнөөдөр хоёр дахь удаагийн бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн урьдчилсан бэлэн байдлын үзлэгээр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллан Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын жагсаалын бэлтгэл, алба хаагч нэг бүрийн ...

Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

 Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Жэймс Хоулдэр тэргүүтэй уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, шинэ техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн Британичууд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа дэлхийн зэсийн томоохон үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.