Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Уг үзэсгэлэн худалдаанд: Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулгаЗуучлалын ...
Сүүлийн жилүүдэд орчны аюултай, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр бага насны хүүхэд осол өртөх, гэмтэх, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд бүрийн аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг хангах зорилгоор СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/53 захирамжаар “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг дүүргийн хэмжээнд 08 дугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулж байгаа. ...
“Онцгой мэдээ” сонины “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Даваажаргалыг урьлаа. Анх Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжих үетэй зэрэгцэн үүрэг гүйцэтгэхээр албаныхаа босгоор алхаж байсан түүний мөрөөдөл эргэлт буцалтгүй энд орших зам мөрийг нь заасан байна. Дуу хөгжимд ...
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн ...
Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй ...
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Зүүнбаян төмөр зам” компаниуд мод тарих ажилд хамтрахаар санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Зүүнбаян” төмөр зам компанийн захирал Д.Банзрагч нар өнөөдөр гарын үсэг зурснаар, талуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдав. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мод тарих ажилд ...
Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Одоогоор Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт ...
ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн нэмэлт элсэлт явагдаж байгаатай холбогдуулан хичээлийн шинэ жилийн онцлог хөтөлбөрийн талаар тус сургуулийн сургалт хариуцсан орлогч Н.Манчуктай ярилцлаа. -Энэ жилийн хувьд мэргэжлээр биш хөтөлбөрөөр элсэлт авч байгаа нь зарим хүмүүст эргэлзээ үүсгээд байх шиг байна. Энд та тайлбар өгөхгүй юу? -Монгол улсын хэмжээнд маш олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд боллоо. Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургацыг цаг агаарын гамшигт үзэгдэл болон малаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үр тариа, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ...
Зам тээврийн сайд Л.Халтар /2022/08/19/ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд байгуулсан Ойн генетикийн төвийн үйл ажиллагаа, Хаягдлын аж ахуйд хийж буй мод үржүүлэг, мод тарих ажлын явцтай танилцлаа. Тэрээр Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зүүнбаян, Болд төмөр Ерөө гол, Тавантолгойн төмөр зам зэрэг говийн бүсэд баригдаж буй шинэ төмөр замуудын удирдлагуудын хамт хүрэлцэн ирж, Ойн генетикийн төвийн мэргэжилтнүүдтэй ...