Хүйтний улирлын хувцсанд шилжих нэгдсэн үзлэг зохион байгууллаа

НОБГ-ын даргын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон. Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2022.10.17/ Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.





