Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ

  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах,  түүний бүрэлдэхүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан бөгөөд зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдэж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг байгаль орчинд хор нөлөөгүй технологиор үйлдвэрлэх Металлурги химийн үйлдвэр барьснаар зэс авалт дээшлэх, үйлдвэрлэлийн хувьд ашигт малтмалын нөөц баялгийг бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн Металлурги химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Шинжианы өнгөт төмөрлөгийн аж үйлдвэрийн Зэс ба никелийн металлургийн Xinxin Metals компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулж байна. Харин эрчим хүчний эх үүсвэр болон элементийн хүхэр үйлдвэрлэх туршилтын ажил тулгамдаж буйг мэргэжилтнүүд онцлов.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.