“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн талаарх ойлголт, хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, эргүүлийн офицеруудад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн талаарх ойлголт, хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч С.Олзод, Х.Санжидмаа, Д,Мөнхтуяа, Б.Бээжин, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэдэн-Иш нар оролцлоо.





