АНУ Н-2 цагаачлалын бус ажилчдын хөтөлбөртөө хамруулах орнуудын жагсаалтыг шинэчиллээ

Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улс орнуудын жагсаалтыг шинэчилсэн байна.

Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн боловч 2021 онд Монгол Улс H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хасагдсан. Ийнхүү манай улс 2023 онд зөвхөн H-2B жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна.

Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.