СХДИТХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн болно

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн шатрын спортыг дүүргийн нутаг дэвсгэрт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эргэх холбоог спортын арга хэмжээгээр дамжуулан бэхжүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн Урлаг танхимд (СХД-ийн 37-р хороо, Содон хороололд байрладаг) 09:00 цагт зохион байгуулагдана.ХАМРАХ ХҮРЭЭ, ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000 /эмэгтэй 1800/-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, 18 аас дээш насны шатар сонирхогч оролцох эрхтэй.
2. Тэмцээнд хороо бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчин оролцоно.
3. Тэмцээнд тус бүр эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр эзэлсэн шатарчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана.
4.Тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
5. 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:00-18:00 цагийн хооронд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 214 тоотод бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, 3*4 хэмжээтэй зураг 1 хувь, хураамж 5000 төгрөг авчирна.
Холбоо барих утас: 70008873, 88008872





